Энэхүү Хожи цай Латте нь Японы уламжлалт шарсан ногоон цайны (Хожича) амт болон орчин үеийн хялбар хэрэглээг төгс хослуулсан бүтээгдэхүүн юм. Энэхүү латте нь нунтагласан элсэн чихэр, тослоггүй нунтаг сүү, бор элсэн чихэр, болон ногоон цай (Хожича нунтаг) зэрэг орц найрлагатайгаар хийгдсэн. Тослоггүй сүүний нунтаг ашигласнаар кремлэг, зөөлөн бүтэцтэй болдог бөгөөд эрүүл сонголт юм. Нунтагласан элсэн чихэр болон бор элсэн чихэр нь хожича цайны хүчтэй, түлэгдсэн мэт амтыг тэнцвэржүүлж, тааламжтай амтыг гаргаж өгдөг. Энэхүү латте нь өдөр тутмын амьдралынхаа аль ч үед хэрэглэхэд тохиромжтой. Цайгаа бэлтгэхдээ халуун ус нэмээд сайтар хутгахад л хангалттай. Халуун эсвэл хүйтэн байдлаар ууж болох тул жилийн аль ч улиралд тохиромжтой. Манай Хожи цай Латте нь таны өдөр тутмын цайны хэрэглээнд шинэ өнгө, амт нэмэх болно. Өөрийгөө эсвэл ойр дотны хүнээ энэхүү гайхамшигтай латтегаар баярлуулаарай.
Хожи цай латте 40гр
Хүргэлт /тээвэрлэлт
Манай бүтээгдэхүүний хүргэлтийн төлбөр Улаанбаатар дотор 5000 төгрөг. Хөдөө орон нутагт хүргүүлэх тохиолдолд бидэнтэй мэйл-р холбогдоно уу .
Гадаад орноос бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд шуудан газраар эсвэл агаараар гэж 2 янз байх бөгөөд тээвэрлэлтийн хугацаа үнийн хувьд бүтээгдэхүүний тоо хэмжээ жин зэргээс хамааран харилцан адилгүй байна. Энэ талаар бидэнтэй урьдчилан холбогдоно уу.